Мягмар, 2024-11-26
Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн зээл тэглэх асуудал Сангийн яаманд огт хамаагүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар саарал жагсаалттай холбоотой асуудлаар мэдээллээ.
 
Тэрбээр “Олон улсын валютын сан хөтөлбөр хэрэгжүүлж байх үеэсээ өөр нөхцөл байдал үүсгэсэн гэсэн зүйл хэлсэн. Төсөл хөтөлбөр одоогоор үргэлжилж байгаа. Тавдугаар сард хугацаа нь дуусна. Дууссаны дараа дараагийн зүйл яръя.
 
Монгол Улс саарал жагсаалтад орсон. Дөрвөн сар тутамд тайлангаа тавих ёстой. Нэгдүгээр сард тайлангаа хүргүүлсэн. Мөн Бээжинд очиж хийсэн ажлаа тайлагнасан. Зургаан зөвлөмж өгснөөс гурвыг нь хамгаалсан. Үлдсэн гурав дээр нь нэмж ажиллах шаарлагатай  гэж ярилцсан. Тодруулбал
 
-Мөнгө угаахтай холбоотой хэргийг шийдэх
 
-Мөнгө угаалтал хяналт шалгалттай холбоотой асуудлууд.
 
-Үйл олноор хөнөөх зэвсэглэлийн санхүүжилттэй холбоотой асуудлаар нэмж хийх зүйлс байна гэж үзсэн.
 
 Мөнгө угаахтай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, өнөөдөр биш юмаа гэхэд цаашид угааж болзошгүй, мөрдөн хяналт шалгалтай холбоо той хоёр хууль УИХ-аар унасан. Татварын гэмт хэрэг үйлдээд8  оноох ялыг нэмье гэдгийг унагасан. Мөн гэмт хэргийг мөрдөн шалгахтай хоблоотой нэмэлт аргуудыг нэмж өгөх боломжийг унагасан.
 
Монгол Улс саарал жагсаалтад удаан байх нь хүн бүрт, аж ахуй нэгжүүдэд ашигтай биш. Бүгд тал талдаа хичээх ёстой. Гурван хүн, гучин хүн гүйгээд байх шаардлагагүй. Тэтгэврийн зээл тэглэх асуудал төсөвтэй огт хамаа байхгүй. Сангийн яам ямар ч оролцоогүй. УИХ-ын дарга, Монгол банкнаас асуу" гэлээ. 

Ч.Хүрэлбаатар: Тэтгэврийн зээл тэглэх асуудал Сангийн яаманд огт хамаагүй
2020-01-29 12:14:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0