Даваа, 2024-11-25
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг ажлаас чөлөөлжээ.


Тэрээр 2022 оны нэгдүгээр сараас хойш албан тушаалыг хашсан юм.

Э.Баттулга энэ сарын 13-нд тус яамны Хуулийн хэлтсийн дарга Сүхбаатарын Цогтгэрэлийг төрийн албанаас халах шийдвэр гаргажээ. Учир нь С.Цогтгэрэл албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэн албан хаагчдаас хууль бус үйлдэл хийхийг шаардах зэргээр хууль бус үйлдэл гаргасан.

Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн тул төрийн албанд гурван жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ. С.Цогтгэрэлийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сард Хуулийн хэлтсийн захирлаар томилсон байна. Тэд ШӨХТГ-т хамт ажиллаж байжээ. С.Цогтгэрэл 2017-2021 оны  хооронд ШӨХТГ-ын орон тооны гишүүнээр ажиллажээ.

Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ тушаалыг гаргасны дараа түүнийг чөлөөлөв.     

 

 


БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлжээ
2023-03-15 13:00:53
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0