Улсын Онцгой комисс өнөөдөр 13:00 цагт хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх буюу сар шинийн барилдаан, золголтыг хэрхэн хийх асуудлыг хэлэлцэнэ.
Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоон цэцэрлэг, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.
Өнгөрсөн ням гарагт Засгийн газраас олон нийтийг хамарсан соёл урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулахыг мөн хугацаа хүртэл хориглосон юм.
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдана |
|