“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулсан. Тус сургалтаас шалгарсан 10 төрийн албан хаагч Бүгд Найрамдах Солонгос Улсад “Урт хугацааны хөгжлийн бодлого-Төрийн албан хаагчийн оролцоо” сэдэвт сургалтад хамрагджээ.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус сургалтад хамрагдсан албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас бүтээмж, үр дүнд суурилсан төрийн албаны цогц шинэчлэлийг эхлүүлж байгааг тэмдэглээд, төрийн албан хаагчид төрийн бодлого, шийдвэрийг ард иргэдэд хүргэх гүүр, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх манлайлагчид байх ёстойг онцлов. Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, “5 Ш” ажиллагаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд төрийн албыг цэгцлэх “Шүүр” ажиллагааг зохион байгуулж буй. Хууль зөрчиж, мерит бус зарчмаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх юм. Ажлаа хариуцлагатай, чин шударгаар хийж буй төрийн албан хаагчид үүнд хамаарахгүй гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“Алсын хараа-2050” сургалтаас шалгарсан төрийн албан хаагчид баг болж,
төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг олон нийтэд таниулах болон “Төлөвлөлт төсөвлөлт” зэрэг төсөл хэрэгжүүлэх юм байна.

| Төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урт хугацааны хөгжлийн бодлогыг таниулах төсөл хэрэгжүүлнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54