Талархал
Үр зулзага, хань ижил, анд найзуудтайгаа эсэн мэнд, эрүүл энх эх орондоо ирсэнийг маань та нар Золбоогийн маань постноос мэдсэн байх. Одоо бид тус тусынхаа өрөөндөө ХӨСҮТ-ийн мундаг эмч нарынхаа хяналтан дор шинжилгээгээ өгч, асуумж бөглөн эмнэлгийн хяналтан дор байна. Энд Ухань дахь Монгол оюутнуудаас гадна биднийг авчирах ажиллагааг гүйцэтгэсэн төрийн албан хаагчид, онгоцны нислэгийн багийхан хүртэл хяналтанд байгаа. Биднийг авчирахаар амь биеэ үл хайрлан аймшигт өвчний голомтруу явж, анд найзууд болон гэр бүлийг маань эх нутагт минь авчирсан тэдгээр зоригт, сайн хүмүүст талархаж байгаагаа найзууд, гэр бүлийхнийхээ өмнөөс дахин дахин илэрхийлье. Алтан соёмбот төрийнхөө далбаан дор Монгол хүн болж төрж, энэ улсын иргэн байгаагаараа маш их бахархаж байна. Одоо бид цаашид улам илүү их хичээн, эх орондоо сайн сайхан зүйлс хийж бүтээх хүсэл минь урьд урьдынхаас илүү их оргилон буцалж байна. Эх орондоо, засгийн газартаа, хэрэгжүүлэгч агентлагтаа, ажиллагааг явуулсан ах эгч нартаа, Хятад улсаас биднийг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл авч ажиллагааг зохион байгуулсан Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа консулын газар, консулын газрын Сувд эгч, Одмөнх ах, Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia , мөнгөн цагаан онгоцоо нисгэсэн MIAT, Хөсүт чадварлаг хамт олондоо, энэ хүртэл хамтдаа байж сэтгэл санаагаар дэмжиж байсан анд найзууд, ах эгч нартаа маш их баярлаж байгаагаа энэхүү постоороо дамжуулъя.
Манай ажлын газрын хамт олон болох Monos Group - Монос Групп зүгээс Ухан хотоос ирсэн Монгол улсын иргэддээ дархлаа дэмжих багц явуулсныг нь хүлээн авч, хэрэглээд эрч хүчээр дүүрэн байгаагаа бидний төлөө санаа тавьж байсан бүх хүмүүст мэдэгдэхэд үнэхээр их баяртай байна.
МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Б.Билгүүн: Монгол хүн болж, энэ улсын иргэн байгаагаараа маш их бахархаж байна |
|