Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Би яг нэг жилийн өмнө ажлаа авсан. 2022 онд бид 405 мянган тонн цемент үйлдвэрлэв. Энэ нь 2015 оноос хойших, түүхэн дээд үзүүлэлт. Үйлдвэр 2015 онд ашиглалтад орсон. Гэвч хуучин шугам тавьсан тул үйлдвэрийн хүчин чадал 1 сая биш 400 мянган тонн байв. Бид БНХАУ-ын Барилгын ассоциацаар хөндлөнгийн аудит хийлгүүлсэн.
Өмнө нь манай үйлдвэр улсад 5-6 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсныг 5 дахин өсгөв. Ажилчдынхаа цалинг нэг жилийн хугацаанд хоёр дахин нэмлээ. Энэ онд ажилчдын цалинг 30 хувиар өсгөхөөр төлөвлөсөн.
150 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, өр төлбөртэй компани хүлээн авсан. Супер хүчин чадалтай үйлдвэр гэж бодож байтал маш их утаа гаргадаг, ойр орчмын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байв.
Судалгаа хийн, шохойн нөөцөө 40 жилээр уртасгав. Энэ нь Эрдэнэтийн түүхий эд болно. Шохойн үйлдвэрлэлээ нэмнэ, хэвтээ зуух суурилуулна. Эрдэнэтээс гадна Оюутолгой компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Тус үйлдвэр урлагийн тоглолт, Бумбын тахилгад, архи согтууруулах ундаанд мөнгө зарцуулсан, сэтгүүлчдийн уулзалтад 500 мянган төгрөг зарцуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Амарбаясгалант хийдэд 5.9 сая төгрөг зарцуулсан. Манай үйлдвэр 40 жилийн турш энэ ёслолыг үйлдсэн. 60 мянган төгрөгөөр ажилчид шар айраг уусныг тогтоосон. Нийслэлд манай ажилтнууд бизнес төлөвлөгөө боловсруулах үетэй давхацсан. Гэхдээ чухам хэн шар айраг уусныг тогтоож чадаагүй, энэ төлбөрийг барагдуулуулсан.
Захирлын зөвлөлийн хурлаар төлөвлөсөн ажлууд ил болсон.
Аудитын тайланд 400 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэж дүгнэсэн. Зөрчил гэдэг нь тухайн байгууллага мэдээллээ дутуу өгсөн, мэдээлэл нь өөр хоорондоо нийцээгүй бол зөрчил гэж дүгнэдэг юм байна. 70 тэрбум төгрөгийн зөрчил бүртгэснийг Л.Наранбаатар идэж уусан гэж буруу дүгнэж байна. Бид аудитын байгууллагад бүх мэдээллээ өгсөн.
Аудит тайлангаа энэ сарын 5-нд гарган, манай ТУЗ-д өгчээ. Тайлан бэлдэх үеэр надтай цөөн уулзсан. Угаасаа уулзах ч шаардлага байхгүй. Манай компанийн ТУЗ-ийн зарим гишүүн Д.Эрдэнэбилэг захиралтай холбоотой байсныг би одоо л мэдэж байна. Тэдгээр хүмүүс сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Отгон, Мэргэн нараар тайлангийн зарим мэдээллийг цацуулсан. Би маш их харамсаж байна. ТУЗ-ийн гишүүн, Аудитын хорооны гишүүн Буянхишиг гэж эмэгтэй бий. Энэ хүн сүүлийн нэг жилд аудитын хороог даргалсан. Энэ хүн санхүүгийн мэргэжилгүй, Шүүр, Шүхэр ажиллагаанд нэр холбогдсон хүмүүсийг хамгаалдаг, хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, өөрөө гарын үсэг зурдаг. ТУЗ-ийн гишүүдээс тавьсан саналуудыг би хүлээн аваагүй тул одоо намайг балбаж байна.
Үйлдвэрлэлд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Үйлдвэрийн бутлуур руу лоом хийсэн тохиолдол бий.
Хууль зүйн яамны Хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн дарга мөн шахалт үзүүлсэн. Би ажлаа аваад удаагүй байхад амны хаалт шахсан. Би арга буюу саналыг нь хүлээн авсан. ТУЗ-ийн гишүүн атлаа дандаа эсэргүүцдэг, та нарт шинэ үйлдвэр хэрэггүй, хуучнаараа ажилла гэдэг. ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга н.Агар гэж хүн бий. Энэ хүнийг Төрийн өмчийн хорооноос томилсон тул би итгэсэн. Гэтэл маш хариуцлагагүй ажилласан. Цементийн худалдаатай нэр холбогдсон тул би шалгуулна. Энэ гурван хүн манай компанийн ТУЗ болон төрөөс зайлах хэрэгтэй. Хувийн ашиг сонирхлынхоо төлөө л ажилладаг.
“Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн гишүүдийн тоог цөөрүүлсэн нь маш зөв. ТУЗ буруу шийдвэр гаргавал үйлдвэр зогсоход хүрнэ. Тэд үйлдвэрийн төлөвлөгөө, тооцоог баталдаг. Эдгээр ажлыг гацаадаг, удаадаг.
Баяр-Эрдэнэ гэж хүн бий. Мөн их асуудалтай.
Бид 40 жилийн түүхэд анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон. Үйлдвэр 800 орчим ажилтантай. Энэ онд бид биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болох ёстой. Нийт хувьцааны 10 хувийг олон нийтэд санал болгоно. Гэвч хуулийн орчинд саад байна. Засгийн газар ХК болохыг дэмжсэн.
Би Аудитын тайлангийн зарим зүйлтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй тул Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбатын эсрэг гомдол гаргана. Аудитын тайлан гаргахад хүнд байсныг би ойлгож байна. Учир нь үйлдвэрийн өмнөх удирдлагуудын эсрэг гаргасан шүүхийн маргаан үргэлжилж байна. Хэрэв аудит хийхээс татгалзвал гүйцэтгэх захирал огцордог, удирдлагууд ажиллах боломжгүй болдог. Иймд манай компанид ажилласан, аудитын дүгнэлт гаргасан компанид талархах хэрэгтэй. Тэд хараат бусаар ажилласан ч хэт субъектив дүгнэлт гарган, дүгнэлтээ бидэнд тулгалаа. Би аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн тул гарын үсэг зураагүй. Хүлээн авлаа гэдгээ батлан, гарын үсэг зурсан. Гэхдээ энэ дүгнэлтэд манай компани ашигтай ажилласныг дүгнэсэн гэв.
“Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-д Д.Эрдэнэбилэг захирлын хүмүүс бий, тэд намайг гүтгэж байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27