ЗГХЭГ-ын дарга Г.Амарбаясгалан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ)-өөр ажиллаж байгаа Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэр гаргасан. Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан.
Өнгөрсөн хугацаанд тус компанид томоохон өөрчлөлт шинэчлэлт гарч, ЭТТ компанийн нүүрс олборлолтын хэмжээ өмнөх үеэс 2.5 дахин нэмэгдэж, борлуулалтын орлого нь 3.5 дахин өссөн үзүүлэлттэй гарлаа. Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нүүрсний борлуулалтыг хил нөхцлөөр биржээр худалдаалдаг зарчимд шилжсэн.
Эдгээр эерэг өөрчлөлтүүдийг компанийн засаглалд хэвшүүлэх, цаашдаа хүнээс үл хамаарсан нээлттэй, ил тод засаглалын хэлбэрийг бий болгож, улам бүр хариуцлагатай ажиллахад анхаарах үүднээс БЭТ-ийн бүрэн эрхийг сунгах хүсэлтээ УИХ-д хүргүүлнэ. 1991 онд батлагдсан Бүрэн эрхт төлөөлөгчийг томилдог хуулийн зохицуулалтаар БЭТ-ийн хугацааг сунгах тохиолдолд УИХ-д тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр УИХ хянан шийдвэрлэхээр заасан байдаг.
БЭТ-ийн хугацаа сунгагдвал ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн байгууллагаар компанийн бүхий л үйл ажиллагаанд аудит хийлгэх, цаашлаад олон улсын менежментийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. "ЭТТ" компани өчигдөр 2023.04.11 -ний өдөр Монгол Улсын түүхэнд анх удаа Гашуунсухайт боомтоор хамгийн их хэжээний нүүрс буюу 260 мянган тонн нүүрс борлууллаа.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-ний өдөр БЭТ-ийг томилж байх үед Монгол Усын Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт хамгийн дээд хэмжээ буюу 160 мянган тонн нүүрс гарч байлаа. Тухайн үетэй харьцуулахад "ЭТТ" ХК нь өдөрт 800-900 автомашин нүүрс тээвэрлэж, хил гаргаж байна" гэв
| Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54