Хөтөлийн “Цемент шохой” ТӨҮГ-ын захирал Л.Наранбаатарыг үйлдвэрийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан тухай Үндэсний аудитын газар (ҮАГ)-ын дүгнэлт гараад буй. Энэ асуудалтай холбогдуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс дараах тодруулгыг хийлээ.
-ҮАГ-ын дүгнэлтээр Л.Наранбаатар захирал цаашид ажиллах боломжгүй юу гэсэн асуудал хөндөгдөж байна. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Аудитын сөрөг дүгнэлт гарсан нь ажлаас чөлөөлөх бүрэн үндэслэл болно. Би хувь хүнийг нь хүндэлдэг, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг залуучуудын нэг. Залуу хүн, улс төрийн карьер байгаа болов уу гэж хардаг, тийм учраас би байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд, ах хүний хувьд ч тэр өмнө нь Л.Наранбаатарт маш олон байдлаар зөвлөж байсан.
“Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байхдаа тухайн мест дээрээ байнга ажилладаг гүйцэтгэх захирал бидэнд хэрэгтэй. Алсын зайнаас үйлдвэрийг удирдаж болохгүй. Архи дарс уухаараа хэд хоног алга болчихдог удирдлага хэрэггүй. Чи ингэж ажиллана гэж бодож байгаа бол өөр газраас ажил хайгаарай. Чаддаг хүнийг “Цемент шохой” үйлдвэрийн захирлаар тавина шүү” гэж хэлж байсан.
Л.Наранбаатар захирлын хувьд Үндэсний аудитын газрын дүгнэлт буруу гарсан зэрэг тайлбар өгч харагдана лээ. Хувь хүний өөрийнх нь байр суурь гэж харж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын зорилтот түвшинг дүгнэдэг. Энэ хугацаатай давхцаж байна.
Миний бие энэ асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулсан. Маргааш би өглөө эрт Хөтөлийг зорино. Ирэх долоо хоногт хувьцаа эзэмшигчдэд албан ёсоор танилцуулаад, мэдэллээ нягталж байгаад, эцсийн байдлаар шийдвэр гаргана.
-“Цемент шохой” ТӨҮГ-ын ажилчид ямар шаардлага тавьсан юм бэ?
-Төлөөн удирдах зөвлөлийг яаралтай хуралдуул, асуудлыг ярья. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчихаад байхад Л.Наранбаатар захирлыг чөлөөлөхгүй байж болж байгаа юм уу? Ажилчдын цалин, нийгмийн асуудлыг шат дараатай шийднэ гэсэн, энэ шийдэгдээгүй байна гэсэн. Л.Наранбаатар надад бол ажилчид сарын 2 сая төгрөгийн цалин авч байгаа гэж хэлж байсан. Гэтэл ажилчид үгүйсгэсэн. Тиймээс энэ асуудлыг ч судална.
Өмнө нь бидэнд өргөдөл, гомдол ирсэн учраас ТУЗ-ийн холбогдох гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг явуулж байсан. Хөтөлд очиж ажиллаад, 100 гаруй хүнтэй уулзаж, шалгалт хийсэн. Шалгалтын дүн бас хангалтгүй гарсан. Тийм учраас энэ бүх асуудал нэгтгэгдээд, ТУЗ хуралдаж, хууль дүрмийнхээ дагуу шийдвэрээ гаргаад, хувьцаа эзэмшигчдэд саналаа танилцуулна. Ирэх долоо хоногт энэ асуудлыг шийдвэрлэнэ.
| “Аудитын дүгнэлт Л.Наранбаатарыг чөлөөлөх үндэслэл болно” |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54