ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд “Цемент Шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатараас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Цемент Шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж компанид 12.3 сая төгрөгийн хохирол учруулсан тул тухайн хохирлыг энэ сарын 15-ны өдрийн дотор эргүүлэн төлүүлэх хүсэлтэй байгаа талаар дурьдсан байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1- д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” хэмээн заасан байна.
“Цемент Шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нь байгууллагын автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахаас гадна дизель түлшээр явдаг тээврийн хэрэгсэлд АИ-92 шатахуун хийсэн хэмээн бүх зардлаа байгууллагаар төлүүлсэн байна. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг дээ. Ямартай ч ойрын үед халуун сэдвийн нэг болоод байгаа “Цемент Шохой” ТӨХК-ийг тойрсон асуудлууд ар араасаа хөврөх шинжтэй. Дашрамд дурдахад “Цемент Шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ өмнө нь Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан юм. Тэр дундаа нүүрсний хулгайн асуудалд холбогддог ковидын жилүүдэд ажиллаж байсан түүхэй. Ямартай ч төрийн байгууллагуудын Төлөөлөн Удирдах зөвлөлд дамжин суусан Ц.Баяр-Эрдэнээс 12.3 сая төгрөг нэхэмжилсэн нь тодорхой болж байна. Эцэст нь ТӨБЗГ-ын дарга Цемент Шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нарт холбоотой асуудлаар ямар шийдвэр гаргахыг цаг хугацаа харуулах биз.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлд “Цемент Шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатараас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлснийг дор бүрэн эрхээр нь хүргэж байна.
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийг 341 дүгээр тогтоолоор “Эрдэнэт- Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-наас “Цемент Шохой” ТӨХК-д Тоёото Ланд Крузер -200 маркийн 0038 УББ улсын дугаартай автомашиныг үндсэн хөрөнгийн блансаас блансад шилжүүлэх замаар хүлээлгэн өгсөн. Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, “Цемент Шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнэ нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаар нөлөөлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж өнөөдрийг хүртэл өөрийн албан болон хувийн хэрэгцээнд ашиглаж байна. Ингэхдээ уг автомашины ашиглалттай холбоотой бүхий л зардлыг (бинзен, тос, тослох материал гэх мэт…) компаниас гаргуулж Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөөр байна.
“Цемент Шохой” ТӨХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь тусгай зориулалтын болоод туулах чадвар сайтай автомашин ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог.
Иймд компанийн эзэмшлийн дээрх автомашиныг биет байдлаар эргүүлэн өгөх мөн энэ хугацаанд компаниас уг автомашинтай холбоотой гарсан бүх зардал (шатахуун 7.234.331 төгрөг, сэлбэг материал 5.061.500 төгрөг, агаар шүүгч 45.000 төгрөг нийт 12.340.831 төгрөг)-ийг 2023 оны 04 сарын 15-ны дотор Ц.Баяр-Эрдэнээр компанид буцаан төлүүлж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байгааг үүгээр уламжилж байна.
“Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар
Он сар өдөр: 2023.04.13 өдөр
"Цемент Шохой" ТӨХК-ийн удирдлага ТУЗ-ийн дарга Ц.Баяр-Эрдэнээс 12.3 сая төгрөг нэхэмжиллээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27