Даваа, 2024-11-25
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл очиж явна шүү, Л.Наранбаатар аа

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал олны анхаарлыг төвд байна. Л.Наранбаатарын хувьд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ХК-нд гүйцэтгэх захирлаар яг жилийн өмнө томилогдож байсан. Энэ хугацаанд үйлдвэрт хоёр ч удаагийн техникийн гэмтэл гарч, үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон. Мөн ТУЗ-өөс баталсан ажилчдын орон тоог зөрчиж, олон хүнийг цомхотголд оруулсан. Цаашлаад компанийн бэлэн мөнгөний кассаас зориулалтын бусаар мөнгө авч зарцуулсан зэрэг гомдлууд баримтын хамт ТӨБЗГ-т хүргэгдээд байгаа юм.  Гэсэн  хэдий ч Л.Наранбаатарын хувьд өөрийн цахим хуудсандаа “Сахал” Эрдэнэбилэгийн үед 124.5 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйлдвэрийг жил хүрэхгүй хугацаанд 11.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулж, нийт ажилтаныхаа цалинг нэмэгдүүлсэн талаар хуваалцсан юм.

Тэгвэл Л.Наранбаатартай холбоотой асуудлаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл өчигдөр тодруулахад "Хөтөлийн цемент шохой компанийн захирал Л.Наранбаатар цахимаар ажлаа хийдэг.

Мэдээллийн бодит үнэн, мэдээллийн зөрүүтэй байдлыг нягталж шалгана. Үндэсний аудитын газрын байгууллагын дүгнэлтийг Л.Наранбаатар хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Түүнчлэн архи уухаараа ажилдаа ирдэггүй, хэдэн хоног алга болдог ийм удирдлага надад хэрэггүй гэдгийг нөхөрсөгөөр хэлж байсан. Би энэ тухай нь анхааруулж, үйлдвэрийг алсын зайнаас удирдана гэж бхгүй шүү гэж хэлсэн.Би маргааш өөрийн биеэр Хөтөлийн цемент шохой үйлдвэр ХК-д ажиллана” гэсэн юм.

Түүнчлэн тус үйлдвэрийн ажилчид ажилт хаялт зарласан талаар мэдээлэл цацагдаад байсан бол Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн ҮЭХ-ийн дарга Л.Энхбаатар хэлэхдээ “Ямар ч ажил хаялт зарлаагүй, Л.Наранбаатар даргыг огцруулах асуудлыг огт хөндөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

ТӨБЗГ-ын ажлын хэсэг Хөтөлийн цемент шохой үйлдвэр ХК-д ажилласан дүгнэлтээ тус үйлдвэрийн ТУЗ-д долоо хоногийн дотор танилцуулах юм. Цаашлаад ТУЗ шийдвэртэй танилцаж Засгийн газраар хэлэлцүүлэх товтой байна. Өчигдөрхөн албан үүргээсээ чөлөөлөгдсөн мэт яриа хөөрөөний бай болж байсан Л.Наранбаатар гутлаа тоослоод, зангиагаа зүүгээд үйл ажиллагааг нь шалгахаар очсон хүмүүсийг хүлээж авахад бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байна. ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл очиж явна шүү Л.Наранбаатар аа.


ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл очиж явна шүү, Л.Наранбаатар аа
2023-04-14 14:50:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0