Юуны өмнө Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааг иргэд олон нийт ам сайтай хүлээн авч байна. Учир нь “Шүгэл” ажиллагаагаар төрийн өндөр дээд албан тушаалтны авлига, хулгайн хэргийг ил гаргаж, төрд хууль бусаар ажиллаж байгаа алба хаагчдыг “Шүүр” ажиллагаагаар цэвэрлэж, “Шувуу” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунай гэх анхны “зочин”-оо авчирч гээд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Дараагийн бүрэн эрхээ хөндүүлэх гишүүдийн тоонд зүй ёсоор орж байгаа гэх Ж.Батсуурь гишүүнтэй холбогдох асуудал шил даран өрнөсөөр байна. Ж.Батсуурийн тухайд “Шүгэл” ажиллагаанд өртсөн гэхэд болно. Харин одоо түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлэл байгаа нь “Шүүр” ажиллагаанд өртөв бололтой. Өртөхөөс ч өөр аргагүй зүйлс бий.
Юуны өмнө тэр “Андын илч” уурхайтай асуудалд нэр холбогдож энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Уурхайн ТУЗ-ийн гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Цээсүрэнг танихгүй” хэмээсэн. Уг нь эрхэм гишүүн Ж.Цээсүрэнг танихаар барахгүй нөхөд юм билээ. Ямартай ч Ж.Батсуурьт холбогдох хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан гэхээр танихгүй гэх ямар ч арга алга. “Андын илч” уурхай бол түүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад ид мандаж, хэл ам, хэрүүл тэмцэл болж байсан гэхээр уг уурхайг Ж.Батсуурьт холбоогүй гэх үндэслэл алга. Яагаад гэхээр аймгийнх нь газар нутаг дээр уул уурхайн нээн маргаж байхад Засаг дарга нь мэдээгүй байна гэж юу байхав. Тэгэхээр сайн танилаа танихгүй гэж байгаагийн цаана юу байна гэхээр баримт түшсэн дээр байх.
Тодотговол, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн шүүх хуралдаан 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр Баруун-Уртад болсон юм. Үүний нэхэмжлэгч тал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын наймдугаар баг, “Чулуун хороот”-ын 4-1 тоотод оршин суух Норов овогт Өлзийтийн Батсайхан, хариуцагч тал Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь, хамтран хариуцагч нь Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарт холбогдох хэрэг байна.
Нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь “Нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 148.938.160 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 9 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн байна. Ингэхэд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ө.Батсайханы өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч Ж.Батсуурийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн, иргэдийн төлөөлөгч Б.Сүхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцсон гэдэг нь баримтаар байна. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ямар учраас Ж.Цээсүрэнг танихгүй хэмээн мэлзэнэ вэ. Үүний цаана юу байгааг тодруулах нь зүйн хэрэг. Үүнийг дурдахын шалтгаан нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Таван Ш” ажиллагааны хүрээнд нэгэнт “Шүгэл” ажиллагаанд өртсөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Шүүр” ажиллагаанд хамруулах нь тун зөв. Ингэж байж үнэн худал нь тодорно. Түүнээс бус Ж.Батсуурь “Би ямар холбогдолгүй, танихгүй” гээд өнгөрдөг хууль цаазтай орон биш. Улмаар “Шилэн” ажиллагаа ч давхар өрнөж байгаа нь ойлгомжтой.
Эх сурвалж:Өглөөний сонин
| Шүгэл ажиллагаанд өртсөн Ж.Батсуурь "Шүүр" ажиллагаанд өртөх бололтой |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54