Даваа, 2024-11-25
Төрийн том компаниуд ТУЗ-ийн гишүүний цалингаа байршуулаагүй байна

Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөө аж ахуйн дэмжих сан, Төрийн болон төрийн өмчит байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил болгосон. ТУЗ-ийн гишүүдийн цалинтай танилцвал дунджаар 170-970 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс гадна зарим байгууллагын цалингийн мэдээлэл одоог хүртэл байршаагүй байна. Нийт 71 байгууллагын ТУЗ-ийн цалингийн мэдээлэл ил болох ёстой. Эдгээрээс төрийн өмчит томоохон байгууллагын ТУЗ-ийн цалинг онцлон танилцуулъя.


"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ МЭДЭЭЛЛЭЭ БАЙРШУУЛААГҮЙ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 11 хүний бүрэлдэхүүнтэй. Жагсаалтын эхэнд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат бичигджээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан түүнийг 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилсон байдаг. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн боловсролтой. Гэвч тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж хэдэн төгрөгний цалин авдаг эсэх нь "Шилэн" ажиллагааны хүрээнд олон нийтэд ил тод болсонгүй.

Түүнээс гадна Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Сангийн яамны ТНБД Ж.Ганбат, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Худалдан авалтын хэсгийн дарга Ч.Энх-Амгалан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын дарга Д.Баярбат, УУХҮЯ-ны ТНБД Б.Бямбадагва, хараат бусаар Ж.Чимэдцэрэн, Б.Мөнхзаяа, Э.Тэмүүлэн, Х.Болор-Эрдэнэ нар хэдэн төгрөгийн цалин авдаг нь тодорхой бус байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТУЗ 820 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш эдүгээ 30 жилийг өнгөрүүлжээ. Тус төрийн өмчит компанийн ТУЗ нь есөн хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний гурав нь Сангийн яамны дарга нар байв.

Жагсаалтын эхэнд Сангийн яамны газрын дарга С.Тулга, ЗГХЭГ-ийн дарга Ч.Дондогмаа, Сангийн яамны хэлтсийн дарга Л.Наранчимэг, Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Д.Энхбаатар, Монгол банкны Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул, Сангийн яамны хэлтсийн дарга М.Санжаадорж, хараат бусаар Р.Гандиймаа, А.Батпүрэв, А.Анар нар багтжээ. Бүгдээрээ 820 мянган төгрөг авдаг аж.

ХӨГЖЛИЙН БАНК ХХК-ИЙН ТУЗ ЦАЛИНГИЙН МЭДЭЭЛЛЭЭ БАЙРШУУЛААГҮЙ

Хөгжлийн банкны үе үеийн захиралтай холбоотой авлига, албан тушаалын дуулиан одоо ч шийдэгдэж, намжаагүй л байна. Гэтэл тус банкны ТУЗ-ийн цалингийн мэдээлэл "Шилэн" ажиллагааны хүрээнд ил тод болсонгүй.

Нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-д Сангийн яамны ТНБД болох Ж.Ганбат, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр, ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзориг болон хараат бусаар Д.Сувдмаа, С.Насанжаргал, Г.Буян, Б.Энхтуяа нар багтаж байна.

ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ТУЗ 840 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл долоон хүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-ийн жагсаалтын эхэнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Шинэхүү, Барилга, хот байгуулалтын яамны хэлтсийн дарга Н.Нарантуяа, УИХ-ын албаны зөвлөх С.Энхцэцэг, ЗГХЭГ-ын референт Д.Нямдэлгэр, БХБЯ-ны газрын дарга Б.Гүнболд, болон тус яамны харьяа Хот суурины ус хангамж, ариутгалын газрын дарга Ж.Батсуурь, ТӨБЗГ-ын мэргэжилтэн Б.Сүнжидмаа нар 840 мянган төгрөгийн цалин авдаг байна.

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-ИЙН ТУЗ 950-970 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй. Эдгээрээс хамгийн өндөр цалин буюу 970 мянган төгрөгийг Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга Ц.Одхүү авдаг.

Харин тус яамны ахлах шинжээч Л.Булганхүү, С.Мяндасмаа нар 950 мянган төгрөг, ЗГХЭГ-ын референт Д.Балжинням, ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Н.Ганболд, мэргэжилтэн Б.Амарбаясгалан болон хараат бусаар М.Гантөгс, Д.Энхжаргал, Д.Нар-Од нар цалин авдаг байна.


Төрийн том компаниуд ТУЗ-ийн гишүүний цалингаа байршуулаагүй байна
2023-04-18 11:51:35
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0