УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар цахим шилжилтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана гэв. Тэрбээр “Улс даяар цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа нь сайн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй хэвээр байгаа. Эдгээр иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллээр хангагдах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим шилжилтийн үр дүнг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд хүртээмжтэйгээр оролцох эрхтэй.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаагаас 13 мянга нь харааны бэрхшээлтэй байна. Нэн түрүүнд хийх ажил бол төрийн байгууллагууд мэдээллийн цахим хуудсаа эдгээр харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгож аудио хувилбартай, өнгөний кодтой болгож хөгжүүлэх саналыг байгууллагуудад явуулна. Эхний ээлжинд УИХ-ын хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангаж ажилладаг “d-parliament”, төрийн үйлчилгээний нэгдсэн портал “и-Монголиа” системүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Э.Батшугар: Цахим шилжилт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байх ёстой |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54