Ардчиллын "Алтан хараацай" хэмээгддэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан журмын нөхөд нь болон Ардчилсан Нам(АН)-ын гишүүд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн хоорондоо хуваагдаад байсан АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд өнөөдөр хамтдаа байсан нь онцлох үйл явдал байлаа.
АН-ын дарга асан С.Эрдэнэ "Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүнийхээ төрсөн өдөрт зориулан АН-ын удирдлагууд хүндэтгэлийн арга хэмжээгээ эхлүүлж байна.
Энэ өдөр бид дотооддоо үүсээд байсан үл ойлголцлын асуудлуудаа эцэслэн цэг тавьж байна. АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх ажилд ханцуй шамлан нэгдэж орох сайхан үйл явдал эхэлж буй өдөр тохиолоо. Монголд ардчилал, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэргийг манлайлах хариуцлагатай үүргийг хүлээж буй шинээр сонгогдсон дарга Л.Гантөмөртөө ажилд нь амжилт, сайн сайхныг хүсье" хэмээв.
АН-ын дарга Л.Гантөмөр "Өнөөдөр С.Зориг агсан 61 нас хүрэх байлаа. Түүний мөрөөдөж байсан нийгмийг бүтээх нь ардчиллын залуус, АН-ынхны, эрх чөлөөний тэмцэж буй хэн бүхний ариун үүрэг байдаг. Харамсалтай нь Монгол Улс нэг намын ноёрхол хэт тогтсон, тэр ноёрхол нь үг хэлэх эрх чөлөөг боож боогдуулан, хувийн өмч рүү халдан довтолсон, хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт муудсан ийм нөхцөл байдалтай нүүр тулсан.
С.Зориг агсны төрсөн өдрөөр бид хоорондоо тавьж буй тангараг бол Монголоо хөгжүүлье, залуусынхаа эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье. Монгол залуус боловсролтой, эрх чөлөөтэй, бизнестэй, ажилтай, орлоготой болох ёстой. Иймд бидэнд алдах цаг хугацаа алга, зүгээр өнгөрөөх хором алга. Хамтдаа ардчиллын төлөөх үйл хэргийг үргэлжлүүлж, Монгол орноо хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор АН-ын эв эеийг сахисан, хамтарсан, үйл хэргээ нэгтгэх гурван сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг үзэж байна. Бид баяртай байна" гэлээ.
| ФОТО: С.Зориг агсны мэндэлсэн өдрөөр Ардчилсан Намын удирдлагууд нэгдэж буйгаа зарлалаа |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54