Даваа, 2024-11-25
Жу "яриад" эхэлсэн, хэн хэн сандрав?!

Энэ хаврын улс төр хачин намуухан өнгөрөх шинжтэй байв. Учир нь нүүрсний хулгай, Хөгжлийн банк, тусгай сангууд гээд том хулгайтай төр ч, хуулийнхан ч тэмцэж байгаа юм. Үүнийг олон нийт ихээхэн дэмжиж байгаа билээ. Тиймээс "хаврын улс төр"-гүйгээр хуучин тооллын хавар ч дуусах дөхөж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс "...Яав, ийв" гэтэл бужигнаад явчихлаа. Энэ бужигнааны ихэнх нь хөшигний ард өрнөж байна. Гэвч ямар ч зүйлийг Монголд нууцлахад хэцүү л дээ. Шулуухан хэлэхэд, хаврын улс төр гэж болохуйц хөшигний ардах үйл явдлууд Жу буюу Т.Бадамжунайг ирснээс хойш идэвхижлээ. Жу-г цагдан хорих хугацаа ирэх долоо хоногийн сүүлчээр дуусна. Тэр Монголд ирээд сар шахам болж байна гэсэн үг.

Ерөнхийдөө түүнийг ирснээс хойш л төв талбай дахь жагсаал хүч нэмж, энд тэнд улс төрийн шинжтэй үйл ажиллагаанууд үзэгдэх болов. Түүнчлэн Жу өнгөрсөн долоо хоногоос "яриад" эхэлсэн байна. Тэрбээр ингэж хууль хяналтынханд ам нээсэн нь олон хүнд айдас хуруулжээ. Хэн, хэн ийн сандарч буй талаар өрнөж буй үйл явдлууд харуулах аж.

Тодруулбал, Жу-ийн амнаас нэр нь унах хүмүүс ойрд уулзалдаад, нэгдэн нягтрах талаар тохиролцоонд хүрсэн байна. Үүнд, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, "Эрдэнэт"-ийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан хэрэг, "60 тэрбум"-ын хэрэг, газрын наймаа, нүүрсний хулгай зэрэгт холбоотой хүмүүсийг бодчиход болох аж.

Өөрөөр хэлбэл, "...Жу ирэв" гэсний дараа хэдэн жил сураг чимээгүй "ичээтэй" байсан нөхдүүд хөдөлгөөнд ороод эхэлжээ.

Ер нь бол Жу өөрөө ч нэлээд зүйл "найруулдаг, тэр утгаараа олон хүн хамаатай гээд зарим хүн бараг хэлчихсэн байна. Б.Хурц л гэхэд "...Т.Бадамжунай тийм муу хүн бол биш. Тэр хүн бол том босс байсан. ...Тэр сайн менежер. МАН-ын зовлон, жаргалын менежер байхгүй юу. Тэрийг нь би бол сайн гадарлаж байна" гэсэн юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Жу "яриад" эхэлсэн, хэн хэн сандрав?!
2023-04-24 07:20:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0