УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Төрийн ордонд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар намуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Дээд шүүхэд бүртгэлтэй бүх намын төлөөлөл оролцон байр сууриа илэрхийлж байна.
Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл: -Намуудад жаахан мөнгө өгөөд хариуд нь намуудын дата баазыг авах гэж байна. Сонгуулийн ерөнхий хороо Нийгмийг аюулаас хамгаалах яам болох нь. Яагаад гэвэл, Сонгуулийн ерөнхий хороо намын дата баазыг шаардаж, нэхэж авах, өгөхгүй бол намын үйл ажиллагааг түдгэлзүүлэх, сонгуульд оролцуулахгүй гэж боох, төрөөс мөнгө өгөхгүй гэж хавчих зэргээр Сонгуулийн ерөнхий хорооны эрх мэдлийг нэмэгдүүлсэн байна. Хуулийн төсөл дээр ажилласан хөндлөнгийн шинжээч үүнийг болохгүй гэж дүгнэлт бичсэн байна. Гэтэл намын үйл ажиллагааг зогсоох заалтуудыг нарийвчлан оруулсан нь нэгэнт байгуулагдсан намуудыг дэглэх гэсэн оролдлого болжээ. Мөн төрөөс намуудад мөнгө өгөхдөө зүгэр харанхуй өгөх гэж байна. Тийм тийм зүйлд зарцуулна гэсэн хэдхэн зохицуулалттай. Үнэхээр өгмөөр байгаа юм бол тухайн намын дансанд бус тухай нам гэрээ хийсэн байгууллагуудад нь өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол намын данс руу төрийн мөнгө орсныг далимдуулан намын бүх датаг шаарддаг байдал руу орох гэж байна. Нам төрөөс мөнгө авч болно. Гэхдээ тодорхой төсөлд, төслөө хэрэгжүүлэхээр гэрээ хийсэн байгууллагадаа авч болно.
Ц.Оюунгэрэл: Намуудад төсвөөс мөнгө өгөхдөө шууд данс руу нь хийж болохгүй |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27