УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсонтой холбогдуулан өчигдөр чуулганаа цаг сунган хуралдууллаа. Тус чуулганаар зарим улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Куба улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг, Япон улсад суугаа Элчин сайд Д.Батжаргал, Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд, Иран улсад суугаа Элчин сайд О.Дамбийням нарыг эгүүлэн татаж, Япон улсад суух Элчин сайдаар Үндэсний хөгжлийн газрын дарга асан Б.Баярсайхан, Куба улсад суух Элчин сайдаар С.Золжаргал, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Энхбат, Канад улсад суух Элчин сайдаар БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос нарыг томилох шийдвэр гаргасныг Ерөнхийлөгч зөвшилцөхөөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Элчин сайд О.Дамбийням, Ш.Батцэцэг, Д.Батжаргал, Э.Сарантогос, Я.Ариунболд нарыг эгүүлэн татахыг дэмжжээ. Улмаар С.Золжаргалыг Куба улсад суух Элчин сайдаар томилохыг 77.8, Б.Баярсайханыг Япон улсад суух Элчин сайдаар томилохыг 71.7, Б.Энхбатыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг 60.9, Э.Сарантогосыг Канад улсад суух Элчин сайдаар томилохыг 80.4 хувь дэмжсэн байна. УИХ энэхүү саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх бөгөөд Элчин сайд нарыг Ерөнхийлөгч эцэслэн томилдог юм.
| Э.Сарантогос, С.Золжаргал, Б.Энхбат, Б.Баярсайхан нарыг Элчин сайдыг томилохыг дэмжив |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54