Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа төрийн албаны цалингийн системийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн. Салбарын хууль илүү ээлтэй батлагдвал илүү өндөр цалин хангамж нэмэгдэл авдаг. Заримдаа салбарын яам, УИХ-ын гишүүдээс санаачлан цалин хангамжийг өөрөөр тогтоогоод байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатайгаас байгууллагуудаас бага байна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд бухимдал үүсгэсэн.
Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин орон нутгийнхаас өөр болсон. Шатлал ондоо болсон нь мөн л бухимдал үүсгэж байна. Бид нэн түрүүнд төрийн үйлчилгээний албан хаагчдын хэт ялгаатай байдлыг нэгтгэж тэгшитгэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэнэ. Соёлын салбарын цалингийн доод хэмжээ 500-600 мянга орчим байгаа бол шинжлэх ухааны доод хэмжээ 780-800 орчим мянган төгрөг байна. Мөн хэлтсийн дарга түүний доод ажилладаг мэргэжилтний цалингийн зөрүү 20-30 мянга байна.
Төрийн захиргааны төв байгууллагын цалингийн хэмжээ өөр, нийслэл өөр, орон нутаг бас өөр байна. Тэтгэвэр дээр бид тооцоо судалгаа хийж байна. Би сайдын ажлаа аваад нэг сар болж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагч ч байна.
Хүүхдийн мөнгөний тухайд "нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно" гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана" гэлээ.
| Х.Булгантуяа: Татвар, шимтгэлээ төлөөд тэтгэврээс ч бага цалин авдаг хүмүүс бий |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54