Мягмар, 2024-11-26
Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг байнгын хороотой зөвшилцөнө

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр болов.
 
Чикаго хот орчимд 8000 орчим монгол иргэн амьдарч, ажиллаж, сурч байна. Ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд, шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой учир монголчууд ихээр суурьшдаг байна. 
 
Нийтэлсэн: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг байнгын хороотой зөвшилцөнө
2020-02-05 09:25:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0