Даваа, 2024-11-25
Ц.Даваасүрэн: Би олон түмний элч учир тэднийг дагаж, ҮХНӨ-ийг хэлэлцэхийг дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөвсгөл аймгийн иргэдтэйгээ уулзлаа. Тоог дэмжих байгаа хүн алга. Нэгээр ч нэмэхийг эсэргүүцэж байна. Иргэд намын жагсаалтыг дэмжихгүй байгаа бөгөөд нэр хүнд муутай хүмүүсийн орогнох газар болно гэж хардаж байгаа. 

Мөн иргэд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг хараад бидний сонгоогүй хүн явж байна гэж харах юм билээ. Тэд "2012 онд УИХ-д тойроггүй 28 гишүүн байсан. Тэд улсын хөгжил ярьж байгаагүй" гэж ярьсан.  

Тэгэхээр УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө "Ард түмний элчийн хувьд нийт иргэний ашиг сонирхлыг эрхэмлэн Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахихаа чин шударгаар тангараглая" гэдэг. 

Тийм учраас олон түмний элч болж байгаа хүний хувьд тэдний саналыг дагана. Үндсэн хууль гэдэг төр иргэний хамтын гэрээ. Иймд миний бие ҮХНӨ-ийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй. Хэрэв өөрчлөх шаардлагатай бол ард нийтийн санал асуулга явуулах ёстой" гэж саналаа хэлэв. 


Ц.Даваасүрэн: Би олон түмний элч учир тэднийг дагаж, ҮХНӨ-ийг хэлэлцэхийг дэмжихгүй
2023-05-19 13:14:25
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0