Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 20-ны бямба гаригт нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй “Сэлбэ сэргэлт”, “Тойрог замын төсөл буюу Холбоосгүй замын холболтууд” зэрэг төслийн хүрээнд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллаж, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтэй танилцлаа. Ерөнхий сайдын хамт УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болон асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга зэрэг албаны хүмүүс “Сэлбэ” дэд төв, Буянгийн зам, Алтай хотхон, Энгельсийн гүүрийн урд уулзвар, Үйлдвэрийн гудамж буюу “Улаанбаатар менежмент” ХХК-ийн урд талын автозамын уулзвар, Туул голын шинэ гүүр зэрэг хэд хэдэн байршилд ажиллав. Энэ үеэр Ерөнхий сайд голын урсац зэрэг байгаль орчны асуудлыг сайтар тооцож, явган хүний гарц, дугуйн зам, гэрэл дохионы удирдлага зэрэг зохион байгуулалтыг тооцоолж иргэдийн ая тухтай байдлыг хангахад анхаарах хэрэгтэй гэлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд барих зам, нүхэн гарц, холбоос гүүр, гүүрэн байгууламжийн төлөвлөлтийг танилцуулж, голын эрэг рүү шахаж барьсан байгууламж, зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам хоолой, төмөр замын гарам давхцах зэрэг асуудал байгааг хэллээ. Тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайд нар байр сууриа илэрхийлж санал солилцсон. Хууль бус нэг барилгаас болоод хотын төлөвлөлт алдагдана гэдэг улсад хохиролтой. УГТЭ-ийн урд тал, төмөр замын дундах газрууд болон Сэлбэ голын дагуу газар өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Энэ бол түгжрэлийн үндэс. Ийм асуудал ахин гаргахгүйн тулд нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудыг эзэдтэй нь, зөвшөөрөл олгосон даргатай нь хамт зарлаж, олон нийтийн алдагдсан боломжийг нэхэмжлэх хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.
Мөн “Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлтгүй явсны гор өнөөдөр гарч байна. Улаанбаатар хотын нийт авто зам 1200 гаруй километр урт. Энэ бол хэд хэдэн тойрог замтай дүйцэхүйц авто зам. Гэтэл холбоосгүй зам маш олон байна. Хотын 2040, 2050 оны төлөвлөлтийг олон улсын архитекторуудтай хамтарч, нарийвчлалтай гаргах нь зүйтэй. Хот төлөвлөлтийг зөв болгох суурийг одоо тавихгүй бол оройтно. Дээрх төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалт хийхдээ тухайн уулзвар, чиглэлийн ачааллыг харгалзан ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайд автозамын нөхцөл байдал, төслийн явцтай танилцсаны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг тэнцвэржүүлэх талаар албан хаагчидтай санал солилцож, санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг даалгав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоосгүй замын холболтууд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллалаа |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27