Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр /2023.05.22/ Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд эхэлсэн. МАН-ын бүлгийг төсвийн тодотголын асуудлаар хуралдаж байгаа болов уу гэх таамаг бий. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуралдаж байгаа гэдгийг хэлж байна.Учир нь энэ долоо хоногт УИХ-ын гишүүд дахин тойрогтоо ажиллаж иргэдийн санал, бодлыг сонсох хуваарьтай байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар ҮХӨ-ийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлсэн. Тиймээс гишүүд дахин тойрогтоо ажиллаж, өмнө нь боловсруулсан 152 гэх тоогоо 126 болгож хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан талаараа иргэдийн саналыг сонсох юм. Эргэн сануулбал, Засгийн газраас оруулж ирсэн ҮХӨ-ийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм. Тиймээс МАН бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд иргэдийн дэмжлэгийг хэрхэн авах талаар хуралдаж, саналаа нэгтгэж байгаа бололтой
| МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж байна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54