Ардчилсан нам олон жилийн хагаралдаа цэг тавьж нэг талдаа гарч, намын даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Тус намын хувьд дотоод бүтэц, намын шинэчилсэн зохион байгуулалт хийхээс гадна намынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд анхаарах болсон байна. Тодруулбал, АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүд БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд БНСУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцжээ.
Монгол Улсын парламентаар ҮХНӨ-ийн хүрээнд сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудал ид хөндөгдөж буй. БНСУ нь холимог системээр сонгуулиа явуулдаг улс орны нэг. Монгол Улсад ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Тэгвэл БНСУ-д мөн адил ирэх жил парламентийн сонгуультай бөгөөд саналын мэдээллийг блок чайн руу шилжүүлж, технологийн шинэ дэвшлийг санал хураалтад нэвтрүүлж байгаагаараа онцлог аж. Тус улс сонгуулийг шударга явуулахын тулд саналыг хоёр үе шаттай тоолж баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, эхлээд саналын хуудсыг гараар тоолж, гараар тоолсон саналаа санал тоолох машинаар баталгаажуулдаг юм байна. Үүний зэрэгцээ саналын хуудас бүр нь QR кодтой учир саналын хуудсыг нэмэх, өөрчлөх ямар ч боломжгүй.
Тиймээс технологийн энэхүү ололтуудыг Монголын сонгуульд ашиглаж, шударга сонгууль явуулах талаар Ардчилсан нам УИХ дахь бүлэгтэйгээ хамтран ажиллахаар болжээ.
| АН: БНСУ-ын сонгуулийн системийн туршлагаас судлав |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54