- МОНГОЛ-ГЕРМАНЫ “ПРО КАПИТАЛ” СУДАЛГААНЫ ТӨВӨӨС 2023 ОНЫ ЭХНИЙ УЛИРЛЫН РЕЙТИНГ ӨНДӨРТЭЙ НАМ БОЛОН УЛСТӨРЧДИЙН СУДАЛГААГ ГАРГАЖЭЭ-
Улс төрчдийн рейтинг тогтоох судалгааг хамгийн бодитой гаргадаг цөөхөн байгууллага байдаг. Тэдний нэг бол Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төв юм. Аливаа нэг улс төрийн намын захиалгагүйгээр хийгддэг тус төв 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын рейтингийн судалгаагаа зарлалаа.
Түүврийн аргаар 5000 иргэдийн дунд МАН, АН, ХҮН бусад намууд гэсэн улс төрийн хүчинг сонгон нэр бүхий улс төрчдийн рейтингийн судалгааг хийж, уг судалгаагаар эрх барьж буй МАН болон улстөрчдийн рейтинг унаж, сөрөг хүчин АН-ын рейтинг өссөн байна.
Уг судалгаанаас харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон АН-ын дарга Л.Гантөмөр нар өндөр рейтингтэй байгаагаас үзвэл олон нийт эрх баригч МАН-д итгэх итгэл алдарч буй бололтой. Тэдний араас С.Ганбаатар, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Я.Содбаатар, Х.Баттулга, С.Одонтуяа, Ц.Даваасүрэн нарын улс төрчид ТОП-10 улстөрчдөөр нэрлэгджээ. Энэ удаад тус төвөөс улирал тутамд зарладаг нам, улстөрчдийн нарийвчилсан судалгааг олон нийтэд хүргэсэн бол тун удахгүй эхний улирлын эдийн засаг, иргэдийн амжиргааны түвшиний судалгааг олон нийтэд хүргэх болно. Улс төрчдийн рейтингийг доорх графикаас харна уу.


| СУДАЛГАА: 2023 оны эхний улирлын шилдэг 10 улстөрч болон намуудын РЕЙТИНГ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54