Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Төрийн ордонд эхэллээ. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм.
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэг түлхэц болдог индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийллээ.
Монгол Улс олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх уулзалт, хурлуудад сайдын түвшинд оролцсоор ирсэн юм.
Иймээс энэ форматыг улам хөгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг албан ёсны, үр дүнтэй талбар болгохыг эрмэлзэж байна.
| Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт эхэллээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54