Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр Британи Улсад айлчлав.
Төлөөлөгчид Британийн Лорд Канцлер бөгөөд Хууль зүйн сайд Алекс Чоктой уулзаж, хууль эрх зүйн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газраас олон улсын санхүүгийн төвийг Монгол Улсад байгуулахыг зорьж буйтай холбогдуулан тус санхүүгийн төвд олон улсын стандартын дагуу Англи-Уэльсийн эрх зүйн тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Сайд Х.Нямбаатар Монгол Улсын хууль зүйн салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн хуулийн боловсролыг нэмэгдүүлэх хүрээнд Британийн холбогдох хуулийн хүрээлэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Британийн талаас эдгээр асуудалд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллахад бэлэн буйгаа мэдэгдэв.
Мөн төлөөлөгчид Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах Засгийн газрын зорилттой холбогдуулан Лондон хот дахь Гэр бүлийн шүүхэд зочилж, туршлага судлав. Түүнчлэн Британи улсад үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн байгууллагуудын нэгдсэн холбоо болох “TheCityUK” байгууллагатай уулзалт хийж, Монгол Улсад олон улсын санхүүгийн төв байгуулахад хамтарч ажиллах боломжийн талаар ярилцав.
Эх сурвалж: ХЗДХЯ
| Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй төлөөлөгчид ИБУИНВУ-д ажлын айлчлал хийв |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54