Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй айлчлалын хүрээнд “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тусгаж батлахын зэрэгцээ “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Тээврийн яам хоорондын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Патент, барааны тэмдгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулна.
Айлчлалын эхний өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Цагаан ордонд” угтан авч, хоёр талын уулзалт хийлээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис “АНУ, Монгол хоёр “Open sky” хэлэлцээрт гарын үсэг зурж, улс хоорондын шууд нислэгийн замыг нээж, ашигт малтмалаар баялаг Азийн улс Америкийн түншүүдтэй худалдаагаа нэмэгдүүлэх талаар ярилцаж байна” гэж мэдэгдлээ.
Энэ удаагийн айлчлалаар баталгаажих АНУ, Монгол Улс хоорондын “OPEN SKY” хэлэлцээр нь өнгөрсөн нэгдүгээр сард байгуулсан агаарын тээврийн хэлэлцээрийн харилцан ойлголцлын санамж бичигт тулгуурлана. Монголын үндэсний агаарын тээврийн “МИАТ” ТӨХК Европ, Ази руу нислэг үйлдэж байгаа ч одоогоор АНУ руу нислэг үйлддэггүй. Энэ удаагийн уулзалтаар “OPEN SKY” хэлэлцээрийг баталгаажуулснаар 2024 оны хоёрдугаар улирлаас хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх бөгөөд энэ нь худалдаа, аялал жуулчлал, бизнес, хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх маш том боломж гэдгийг хоёр тал онцоллоо.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар “Open Sky” гэрээг онцлон ярилцлаа |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54