Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их хурлыг зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун нар мэдээлэл хийлээ.
1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зохион байгуулдаг болсон. Нэг удаагийн хуралд дунджаар 30-аад орны 400 орчим эрдэмтэд оролцдог. Олон Улсын Монголч Эрдэмтдийн Их хурал нь оролцогчдынхоо тоогоор ч, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ ч, тогтмолжсон байдлаараа ч дэлхийн өөр аль ч оронд энэ чиглэлээр болдоггүй том хурал юм.
Олон Улсын Монголч Эрдэмтний XII Их Хурал нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд 2023 оны наймдугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.


Энэ удаагийн Их Хурлыг БШУЯ, ЕТГ, Олон улсын монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж байна. 12 дугаар их хурал “Монголын энх тайван ба түүхэн туршлага” нэрийн дор Монголын нүүдэлчдийн түүх, уламжлал, монгол хэл, утга зохиол, нийгэм-эдийн засаг, улс төр, гадаад, дотоод ертөнц, соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг онцлон анхаарна. Их Хурал таван салбар хуралдаантай.
Хурлын эхний захиаг 2023 оны дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 36 улсын 650 гаруй доктороос дээш зэрэгтэй монголч эрдэмтдэд түгээсэн. Их Хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина. Их Хурлын нээлтэд гадаад, дотоодын 750 гаруй төлөөлөгч оролцоно.
Мөн энэ удаагийн Их хурал нь монгол судлалын залуу үеийг дэмжин Залуу Монгол судлаач дэд салбарыг докторын түвшний судлаач нарт бий болгож, нийт 59 залуу монгол судлаачид илтгэл тавина гэж мэдээлэв.
| Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54