Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Өнөөдрийн хуралдаанаар үерийн гамшигтай холбогдуулан цаашид нийслэл Улаанбаатар хотыг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Сүүлийн үед цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үер усны аюул ойр ойрхон тохиож байна. Үүнтэй холбогдуулан газар зохион байгуулалт, төлөвлөлтийг дахин авч үзэх, газрын харилцааг зохицуулж буй суурь хуулиудыг бүхэлд нь өөрчлөхөөр болсон. Маш олон газрууд газар олголтыг зохион байгуулсны улмаас сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газрын төлөвлөлт, зохион байгуулалт алдагдсан. Ийм учраас Газрын тухай хуулийг багцаар нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн болон миний бие хамтарч УИХ-ын намрын чуулганд өргөн барих үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн.
Өргөн барихдаа газрыг цэгцтэй олгодог, өмнө нь замбараагүй олгосон газруудыг эргэн харах, цуцлах, хүчингүй болгох суурь харилцаануудыг шингээнэ. Тухайлбал Богд уулын аманд отог байдлаар олгогдсон газрын эрх зүйн харилцааг журамлах, цэгцлэх шаардлага бий болж байна.
Хууль эрх зүйн шилжилт хийх гэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргад шинээр дахин газар олголтын захирамж гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн.
Мөн хэд хэдэн удаагийн давтамжтай болсон үерийн гамшгийн хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт гаргахыг ОБЕГ-т даалгасан. Энэ дүгнэлтийн дагуу голын ай савд, усны урсцыг хааж боож барилга барьсан, гамшиг учруулсан аж ахуйн нэгжүүдийг иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
| Х.Нямбаатар: Богд уулын аманд отог байдлаар олгогдсон газруудыг журамлаж, цэгцэлнэ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54