Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх ёстой. Сэтгэл зовоосон асуудал допинг байна. Энэ талаарх мэдээллийг тамирчдад байнга өгч байх хэрэгтэй” гэлээ.

Засгийн газраас тус хороонд олимпын наадамд бэлтгэх ажилтай холбоотойгоор гурван тэрбум төгрөг шийдэж өгчээ. Тус хорооны дэд дарга, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ олимпын үзэл санаагаар дамжуулан нийгмийн бүх давхаргад нөлөөлөх эрүүл амьдралын хэв маяг, дадлыг бий болгох нь чухлыг дурдав.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд тамирчид болон спорт цогцолбор барих хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй “Өглөөний уулзалт” хийж болно. Хувийн хэвшил спортын цогцолбор бариад өгвөл Сангийн яам татвараас хэдэн жилийн хугацаатай чөлөөлөх вэ гэдгийг ярилцахад болохгүй зүйлгүй. Та бүхэн салбарын багц хуулиа намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боловсруулаад танилцуул. Ингэхдээ экспертүүдээс зөвлөгөө авч, Олимпын хороотойгоо нягт хамтарч ажиллахыг үүрэг болголоо.

| Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хурал боллоо |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54