Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, Тусгай хамгаалалттай газрын талаар хариуцсан байгууллагууд танилцуулга хийв.
Монгол Улсын Засгийн газар анх удаа нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зам, түүний стандартыг сайжруулахад анхаарч буй. Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хариуцсан агентлаг байгуулах төслийг тус хуралдаанд танилцууллаа.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсны дараа газар олголт хийх ёстой”. Тиймээс манай яамнаас энэ оны эхнээс газар олголт огт хийгээгүй. Ерөнхий төлөвлөгөөг эцэслэн гаргасны дараа газар олгох, тэр хүртэл өмнө олгосон газруудыг цэгцлэх ажлын хүрээнд Горхи-Тэрэлж, Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд 1000 га газрыг цуцлах арга хэмжээг өнөөг хүртэл авч байна. Мөн сав газрууд болон үерийн ам дахь газар олголтуудыг цуцлах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ. Танилцуулгуудтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал солилцлоо.
“Асуудлаа танилцуулж, хэлэлцэж нэгдсэн дүгнэлтэд хүрэх нь чухал. Тэгж байж Засгийн газар, УИХ-ын түвшинд нэгдсэн дүгнэлт, ойлголттой болно. Өнөөдөр газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байна. Цаашид эрхзүйн орчныг сайжруулах, нэгдсэн төлөвлөлт хийх, эрдэмтэн судлаачдаа сонсох, олон улсын байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан ажиллах, олон улсын экспертүүдтэй хамтрах шаардлагатай”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Нийслэлийн автозамын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулах, газар олголтыг зогсоосон шийдвэр хэт удаан үргэлжилж болохгүй. Иймд геодиз зураг зүйн газар ерөнхий төлөвлөлтөд орсон газруудыг олгох асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын төлөвлөлтийн талаар өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
Үндэсний хороо байнгын ажиллагаатай Ажлын албатай байхаар боллоо гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
| Газар ашиглах шаардлага, дэглэм, горимыг 12 хуулиар зохицуулж байгаа тул эрхзүйн орчныг сайжруулна |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54