Тэрээр үг хэлэхдээ “Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэ Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад гишүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. УИХ-ын намрын чуулганаар хот, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой эрхзүйн реформ хийхээр зорьж байна.” гэв.
Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн Үндэсний хорооны дараагийн хуралдаанд танилцуулахыг Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албаныханд үүрэг болголоо.
Хуралдаанд хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газар зохион байгуулалт, геодези зураг зүйн салбарт тулгамдаж буй асуудал, тусгай хамгаалалттай газрын талаар холбогдох албаныхан танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төлөвлөлтгүй хот, төлөвлөлтгүй газар олголтоос үүдэлтэй, 30 жилийн турш хуримтлагдсан асуудлыг хот дангаараа шийдэх боломж хомс. Зөвхөн хотын хөгжил яриад байвал хөдөөгийн хөгжил хоцорно. Хотоо л хөгжүүлээд байвал хүн амын нягтаршил, авто машины хэрэглээ нэмэгдэнэ. Дан хотын хөгжилд анхаарч, эдийн засаг, хөрөнгө оруулалтаа хот руу төвлөрүүлэх бус хөдөөгийн бүсчилсэн төлөвлөлтийг хийж, хөгжилд нь анхаарах цаг болсон” гэжээ.
Хурлын төгсгөлд Улаанбаатарын төлөвлөлтийн талаарх олон улсын байгууллагуудын зөвлөмж, дүгнэлт, эрдэмтэн судлаач, архитекторуудын санал дүгнэлтийг нэгтгэн танилцуулахыг тус хорооны дэд дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд даалгажээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөг бууруулах тухай хуультай болно |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54