Даваа, 2024-11-25
Д.Амарбаясгалан: Монгол, ОХУ-ын Засгийн газар хамтран Эгийн голын УЦС-ын төсөлд ахиц гаргах зорилт тавьсан

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, бодлогын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
 
Азийн Хөгжлийн Банкны нэн хөнгөлөлттэй зээлийн хэмжээг удахгүй албан ёсоор мэдээлнэ. Тус банкны нэн хөнгөлөлттэй зээл жилийн 0.6-1.5%-ийн хүүтэй, 40 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг гэв.
 
Тэрбээр "Эрчим хүчний төслүүдийн хувьд өнгөрсөн жил ААН-үүдийн үнэ тарифыг чөлөөлсөн бол иргэдийг худалдан авах чадвар, хэрэглээтэй нь уялдуулан тодорхой хэмжээнд эрчим хүчний тогтворжуулалтын бодлогыг хэрэгжүүлж байгаа.
 
Бодлогын түвшинд сэргээгдэх эрчим хүчний технологийн үйлдвэрлэл нь том болсон учир өртөг багасаж, нүүрсний эрчим хүчний салбартай өрсөлдөхүйц болж байгаа судалгааг Засгийн газраас хийж байна. Тиймээс нүүрсний болон усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сард гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг оролцуулсан форум зохион байгуулна. Эрчим хүчний хараат байдлаас бүрэн гарч, эрчим хүч экспортлогч улс болно.
 
Ерөнхий сайд саяхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзаж, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жил яригдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй учир Монгол, ОХУ-ын Засгийн газар хамтран ахиц гаргах зорилгыг тавьсан.
 
Монгол Улсад эрчим хүчний хуримтлуур буюу батарейн төвүүдийг бий болгох ажил хийгдэж байгаа. Тухайлбал нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 80мВт-ын батарей хуримтлуурын төв баригдаж байгаа, энэ онд ашиглалтад оруулна.
 
Бүс нутгуудад 10мВт-ын батарей хуримтлуурыг бий болгох төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр шөнө хэрэглэгдэхгүй эрчим хүчийг нөөцөлж, өдрийн ачаалал ихтэй үед ашиглах юм.
 
Бид эрчим хүчийг өндөр үнээр импортолж авчхаад хямд үнээр экспортолдог байдлыг батарей хуримтлуурын аргаар шийднэ" хэмээн тайлбарлав.
 
Хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифын асуудлыг Засгийн газар одоохондоо хөндөөгүйг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Д.Амарбаясгалан: Монгол, ОХУ-ын Засгийн газар хамтран Эгийн голын УЦС-ын төсөлд ахиц гаргах зорилт тавьсан
2023-09-01 17:13:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0