Засгийн газрын өнөөдрийн шийдвэрээр ЦЕГ-ын шинэ даргаар Төмөрбаатарын Сүхболдыг томилжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдсон Төмөрбаатарын Сүхболдын намтрыг танилцуулсан юм.
"Ерөнхий сайдын хувьд ЦЕГ-ын даргаар шинэ хүн томилогдсонтой холбогдуулж, цагдаагийн албыг шинэчлэх, хүний эрхийг дээдэлсэн залуу манлайллыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн” гэлээ.
Намтар:
1980 онд Улаанбаатар хотод төрсөн.
1997 онд Нийслэлийн 67 дугаар сургууль
1997 онд Цагдаагийн курс
2005, 2010 онд Цагдаагийн академи
2012 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
Ажлын байдал:
1998-2001 онд ЦЕГ-ын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа
2005-2013 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч
2013-2018 онд Эрүүгийн цагдаагийн газарт эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч
2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга
2020 оноос Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байжээ.
"Ерөнхий сайдын хувьд ЦЕГ-ын даргаар шинэ хүн томилогдсонтой холбогдуулж, цагдаагийн албыг шинэчлэх, хүний эрхийг дээдэлсэн залуу манлайллыг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн” хэмээн хэлэв.
ХОМ: Т.Сүхболд 203 сая төгрөгийн орон сууцтай, 77 сая төгрөгийн зээлтэй
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2022 онд хөрөнгөө ийн мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 48.3 сая, гэр бүлийн орлого нь 15 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин нэг орон сууц, нэг авто зогсоолтой ажээ. Орон сууц, авто зогсоолын үнэлгээ нь 203.6 сая гэжээ. Мөн Toyota, prius Alpha загварын нэг автомашинтай бөгөөд үнэлгээ нь 30 сая төгрөг аж. Түүнчлэн тэрбээр 224 сая төгрөгийн үнэтэй хурдан удмын адуу-61, үхэр-10, хонь 20 гэсэн байна. Эзэмших эрхийн хоёр газартай, үнэлгээ нь 20 сая төгрөг аж. Мөн дотоодын хадгаламжинд 27 сая төгрөг, үнэт эдлэл нь 6.9 сая төгрөг гэж мэдүүлжээ. Мөн иргэн Б.Дашид 77 сая төгрөгийн зээлтэй гэж мэдэгдсэн байна.
Ташрамд дурдахад, Т.Сүхболд Эрүүгийн цагдаагийн албаны даргаар томилогдож байхдаа буюу 2018 онд ийм хөрөнгөтэй байжээ.
-Нийт орлого- 27.1 сая
-Гэр бүлийн орлого- 10.5 сая
-Нэг орон сууц, авто зогсоол- 205 сая
-Тээврийн хэрэгсэл- ,Toyota, Land Cruiser 200- 78 сая төгрөг
- Мал, аж ахуй- Хурдан удмын адуу-25, Хонь-20, Үхэр-11- 190.6 сая төгрөг
-Газар- Байхгүй
- Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн- 3.3 сая төгрөг
-Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн- 14.6 сая төгрөг
- Авлага нийт дүн- 8.0 сая төгрөг
- Зээл нийт дүн- 53 сая төгрөг
ЦЕГ-ын даргаар томилогдсон Т.Сүхболд гэж хэн бэ |
|