2019 онд өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони улсад айлчилж Эстонийн И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсаны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ.
Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг батлан гаргаж Хур болон Дан системийн шинэчлэл хийгдэж И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэгдэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол Улс 18 байраар урагшилсан.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5 Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд “Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хууль”-нд заасан 68 төрлийн мэдээллээс 750.000 гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn -д нээлттэй болж шилэн төрийг бий болгох ажил эрчимтэй өрнөж байна. Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ.
Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаад хөрөнгө оруулагч нарын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм.
Ташрамд дуулгахад, “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP) байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн буюу 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хамардаг.
2011 онд Засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг бий болгосон юм.
| Цахимжилт, шилэн, ил тод байдал олон улсад үнэлэгдлээ |
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54