Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга Ц.Баярцогт тэргүүтэй тус намын дэд дарга нар оролцон өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга Л.ГАНТӨМӨР:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/бүрэн бүрэлдэхүүнээрээ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, тодорхой асуудлыг шийдэн, намын тэргүүн дэд дарга, дэд дарга нар нь томилогдон ажилдаа орсон. Ардчилсан нам Улс төрийн зөвлөлөө байгуулсан. 22 хүнийг нэр дэвшүүлж, намын ҮБХ баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөлөлөөр өдөр тутмын асуудал хэлэлцэж, шийдвэрээ гаргахаар тогтсон.
Хоёрдугаарт, Үндсэн дүрмийн хороо гэдэг хяналтын байгууллагын 30 хувьд ротаци явагдаж, тодорхой хэмжээгээр шинэчлэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Дотоод сонгуулийн хорооны гуравны нэгдээ эргэлт хийсэн. Мөн Ардчилсан намын анхан шатны сонгууль явуулах журмыг баталсан. Есдүгээр сардаа багтаан сумын Ардчилсан намын гишүүдийг сонгох сонгууль, даргын сонгууль, аймгийн намын хороодын гишүүдийг сонгох сонгууль, дараа нь дарга нарыг сонгох сонгууль явагдана.
Ардчилсан намын ҮБХ хоёр зүйл дээр төвлөрч хурадсан. Бид хаваржин, зунжингаа намын гишүүдээ сонсох аян зохион байгуулсан. Намыг удирдаж байгаа хүмүүс нь намыг удирдаж байсан хүмүүс бүх суманд очиж ажиллах зорилго тавьсан. Нийтдээ 70, 80 мянга гаруй гишүүдийн саналыг авсан. Ардчилсан нам нэгдмэл байх нь хамгийн чухал. Монголчуудын хувьд Ардчилсан нам нэгдмэл байж, алдагдсан төрийн бодлогыг засаж залруулахад хүчээ хамтраад гаргаач ээ гэдэг санал давамжгайлсан. Энэ саналд үндэслэлээд Ардчилсан намыг яаж бүтэн байлгах вэ гэдэг дээр ҮБХ ны гишүүд санаагаа чилээсэн гэж хэлж болно. Нэгдмэл ардчилсан нам, эе эвтэй нам байх гэдэг дээр суурилсан ҮБХ -ны хурал болсон.
Ардчилсан намын гишүүдийн гаргасан санал нь нам цусаа сэлбэх ёстой, удирдлагын төвшинд шинэчлэл явах ёстой. Дараа үеийн улстөрчдийг гаргаж ирэх шаардлага байна. Төрийн бодлого алдагдсантай холбоотойгоор туршлагатай хүмүүс хэрэгтэй. Тэрний хажуугаар ардчиллыг хамгаалдаг, монголчуудын эрх чөлөөг хамгаалдаг дараа үеийн хүмүүсийг гаргаж ирж, удирдуулах гэдэг саналыг хүчтэй илэрхийлсэн. Гурван том санал дээр багцалсан.
Ардчилсан намд шинэчлэл хийгдэх ёстой. Ардчилсан нам дараа үеэ гаргаж ирэх цаг нь болсон гэдэг санал давамгайлсан.
Төрийн хүнд суртал үнэхээр дийлдэхээ болилоо. Төрийг шинэчлэх, тодорхой санал, бодлогын алдааг засах саналыг гаргаач гэдэг санал давамгайлсан. Гишүүдийн өгсөн санал дээр үндэслээд эе эвийг сахисан хурал хийсэн.
Ардчилсан намын 15 дэд даргыг томилсон. Түүнээс ес нь 1980-аад оны залуус. Ардчилсан намыг манлайлж, удирдаж сонгуульд орох юм. Тэргүүн дэд дарга, дэд дарга нарын үүрэгт ажлын хуваарь гарч байгаа. С.Баярцогт дарга сонгуулийг удирдах чинглэл дээр, Улс төрийн зөвлөлийг даргалдаг болно. Улс төрийн зөвлөлийг хуралдуулна, даргална. Бид улс төрийн зөвлөлийн хурлаа хийж дэг журмыг нь батлахдаа тэргүүн дэд дарга хурлыг зарладаг байхаар намын даргаас санал оруулж байгаа. Мөн тэргүүн дэд дарга гадаад харилцаагаа хариуцаж ажиллана.
Төрийн бодлогын алдааг яаж засах вэ гэдэг тодорхой шийдлүүд гаргана. Төвлөрч ажиллана. Аймаг, сумдад төвлөрч ажиллана.
Намын даргын дэргэд зөвлөл байгуулсан. Даргын зөвлөлийн хурлаар юу шийдсэн бэ гэхээр ард түмнээ сонсоно. Ардчиллын сонсгол хийх хэрэгтэй. Бүх суман дээр байгаа иргэдийн саналыг сонсоно. Тэгэхийн тулд аймаг, суманд ажиллана. Тодорхой судалгаа гаргана. Амьжиргааны төвшнөөс доошоо орсон хүмүүсийн судалгааг гаргана. Баг, суманд байгаа бэрхшээлийг тодорхой гаргана гэх мэтчлэн ажил цаашдаа зохион байгуулна. ҮБХ-ны хурал амжилттай болсон гэдгийг хэлмээр байна.
Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.БАЯРЦОГТ:
-Монгол Улсын улс төрийн намуудын амьдралд хуулиар гурван том өөрчлөлт орсон.Үндсэн хуульд өөрчлөлт орсноор сонгуульд холимог систем орж ирсэн, 124 гишүүнтэй болсон. Улс төрийн намын тухай хууль батлагдсан, Үндсэн хууль батлагдсантай холботой манай намын ҮБХ гэж УИХ-ын дараа ордог бодлого боловсруулдаг байгууллага маань 504 гишүүнтэй болсон. Анх удаа энэ хэмжээний бүрэлдэхүүний хүрээнд хурал болсон. Улс төрийн зөвлөл маань нийт ҮБХ- ны гишүүдийн 10 орчим хувьтай тэнцэх 50 орчим гишүүнтэй ийм том бодлогын байгууллага болж байгаа. Энэ байгууллагад Засгийн газрын бүтэцтэй уялдсан 22 гишүүн, ҮБХ-ноос сонгогдсон, дээр нь манай намын дэд дарга нар, гол бодлогын байгууллагын дарга нар ордог бүтэц. Энэ бүтэц Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, стратегийг боловсруулж, шуурхай бодлогын удирдлагаар хангаж ажиллаж эхэлж байна.
Ардчилсан нам энэ удаагийн өөрчлөлтөөр ардчиллын хоёр дахь давалгааг эхлүүлж байгаа. 2024 оны сонгуулиар байр сууриа хоёр дахь үедээ шилжүүлж байгаа. Манай намын зүгээс ардчиллын дахин сэргэн мандалтын үе гэж нэрлэж байгаа. Дарга хэлсэн, 1980, 1990 оны залуус шинээр орж ирж байгаа.
Нэг нам хэт үнэмлэхүй олонхиор хоёр дараалж сонгуульд ялж явснаар бодитой сөрөг хүчингүй байвал аажимдаа авторитор дэглэмд шилжих шилжилт харагдаж байгаа. Ардчиллын баян бүрд гэж яригддаг Монгол Улсыг энэ хэвээр авч үлдэж чадах уу, хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг Засгийн газар, авлига хээл хахуульгүй төр гэдэг энэ тогтолцоог хамгаалж төгөлдөржүүлэх нь Ардчилсан намын үүрэг гэж бид харж байгаа. Ийм бодлогын өөрчлөлтийг энэ оноос үзүүлнэ.
Ардчилсан нам ардчиллын төлөөх намууд эв нэгдэлгүй байх үедээ ялагдал хүлээдэг, энэ нь эргээд улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдгийг өнгөрсөн долоон жилийн туршлага дээрээ маш сайн анализ дүгнэлт хийсэн. Энэ дээрээ үндэслэж шийдвэр гаргасан. Одоо шинэчлэгдэж байгаа шинэ Ардчилсан намын тухай ярих болно.
АРДЧИЛСАН НАМ
АН-ын Улс төрийн зөвлөл сонгуулийн мөрийн хөтөлбөр, стратеги боловсруулна |
|