Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангарагаа өргөлөө.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос СЕХ-ны гишүүний тангараг өргөх ёслолыг зохион байгуулжээ.
УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 08-ны хуралдаанаар, СЕХ-ны гишүүнээр ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг дахин томилж, ЕТГ-ын дэд дарга Г. Байгалмаа, УУХҮЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.















Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна