Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан энэ сараас ипотекийн зээл хэвийн үргэлжлэх тухай мэдээллээ.
Тодруулбал Сангийн сайд Б.Жавхлан, хоёр долоо хоногийн өмнө ипотекийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ярьсан бөгөөд Монгол банкнаас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил явагдаж байна гэв. Гэхдээ үүнд хугацаа хэрэгтэй байгааг тэрбээр дурдсан юм.
Мөн Засгийн газрын хувьд цаашдаа олон улсын жишигт нийцсэн, олон улсын санхүүгийн байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн, тэдний дэмжлэгийг авах хэмжээний институтийг хөгжүүлэх шаардлагатай байгааг хэлсэн. Монгол банкнаас шилжүүлэх ажил явагдаж байгаа тул бэлэн болсон үед Засгийн газар бүрэн хүлээж авна гэв.
Харин шилжүүлэх үе шатны хугацаанд Монгол банк ипотекийн зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг хоёр долоо хоногийн өмнөөс гаргасан аж. Улмаар өнгөрсөн сараас эхлээд банкуудад ипотекийн зээлийн эх үүсвэрийг өмнөх хэмжээгээр шилжүүлж эхэлсэн гэдэг мэдээг Монгол банкнаас өгчээ.
Иймд энэ сараас эхлэн ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ гэдгийг тэрбээр хэллээ.
| Б.Жавхлан: Энэ сараас ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24