Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд Австралид албан ёсны айлчлал хийж байна. Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр Австралийн талтай тохирчээ.
Тодруулбал Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөтөлбөрийг өргөжүүлж, энэ жилээс тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхээр болсныг мэдээлэв.
Тэрбээр мөн айлчлалын хүрээнд тус улсад сурч буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзжээ. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улс хамрагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хугацаанд Монголын 700 гаруй оюутан залуус тус хөтөлбөрт амжилттай хамрагдсан.
Тодруулбал Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь “Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол, Австралийн Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд 1993 оноос хойш манай улсад хэрэгжиж байгаа юм.
Тус хөтөлбөрийн нийт төгсөгчийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй байгаа бөгөөд одоогоор тал хувь нь төрийн албанд, үлдсэн хувь нь хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа гэнэ.
Эх сурвалж: ГХЯ
| Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24