Авилгал, хээл хахуультай тэмцэхээр ил тод гарч ирсэн хүн нь яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ. Тэр намын нөхөд болон төрийн өндөр албан тушаалтан хийгээд уул уурхайтай холбогдсон том том дарга нартай тэмцэлдсээр явна. Үүний хүрээнд тэрээр "5Ш" ажиллагаа гэсэн нэртэйгээр тэмцэж эхэлж буйгаа зарласан билээ. Мэдээж олон жил угжирсан уул уурхай болон авилга албан тушаалын хэрэг олны анхааралд хурцаар тусч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өөр өөрийн өнцөг хардлага сэрдлэгээ дэвшүүлсээр байна. Ингэж илэрхийлэх нь зүйн хэрэг билээ. Олон нийтийн зарим нь "өөрөө тавьсан хавхандаа Л.Оюун-Эрдэнэ өөрөө орох вий" гэж нүдээ цавчилгүй харж байна. Энэ асуудал өндрөө авч, хурц хэлбэрт шилжсээр байна. Л.Оюун-Эрдэнээр тэргүүлсэн Засгийн газар гагцхүү энэ л хурц асуудлыг шийдэхээр "5ш" ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлсэн нь том дуулиан болж байна. Ялангуяа нүүрсний хулгайн гэх хэрэг. Энэ нь хятадын Засгийн газартай хүртэл холбогдсон. Хятадын зүгээс нүүрсний асуудлаар уг хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцсон. Одоо Монгол Улс энэ асуудлаа шийд хэмээн тулгаж, ичгэвтэр байдалд оруулсан нь үнэн. Түүнчлэн энэ хэрэгт холбогдсон хулгайчдадаа хариуцлага тооц хэмээн нэр холбогдсон хүмүүсийн нэрсийг сайдад өгсөн гэх. Тэгж байж хятад улстай харилцаж, хэлэлцээр хийнэ гэсэн билээ. Үүний дараа хүнд цохилтонд орсон Монгол Улсын Засгийн газар хулгайчдыгаа ил болгож хариуцлага хүлээлгэхээр хатуу тэмцэж эхэлсэн нь өнөөдрийн байдлаар хурцын хурц хэлбэрт шилжээд байна. Гагцхүү нүүрсний хулгайтай тэмцэж, журмын нөхөд хулгайн хэрэгт оролцсон байсан ч хатуу тэмцэнэ гэсэн Л.Оюун-Эрдэнийг хүн бүр нүд цавчилгүй харж байна. Сүр дуулиантай хулгайтай тэмцэнэ гэчихээд энэ бүх хулгайн ард өөрөө байх вий гэж ч хардаж байна. Уг нь энэ бүх хулгай, луйвар, авилгалтай тэмцэхээр л "5Ш" ажиллагааг хэрэгжүүлээд яваад байгаа ганц хүн Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Мэдээж асуудал хурцдаж өөр рүү нь эргэхийг харсан байх. Тэрээр хулгайтай тэмцэж яваад хулгайчаар дуудуулж эхэлж байна. Ямартай ч энэ асуудал яаж үргэлжлэхийг, шүүх хэрхэн шийдэхийг Монголчууд нүд салгалгүй харж сууна. Нүүрсний хулгайн асуудал хийгээд "5Ш" ажиллагаа ч оргилдоо хүрч, хурц хэлбэрт шилжжээ.
Б.Оюунжаргал
| Л.Оюун-Эрдэнийн "5Ш" ажиллагаа оргилдоо хүрч байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24