Нүүрсний хулгайтай тэмцэх асуудалд Б.Ганхуягийг голдоо тавьчихаад тойрон бүжих МАН, АН бүлгийнхэн. Тэд хоёр талдаа хэрүүлтэй. Цаашилбал АН, МАН тогоон дотроо хэрүүлтэйгээр намрын чуулганаа угтах гэж байна. Удахгүй сонгууль болох гээд Засгийн эрхийн төлөө тэмцэлдэж, үхэлдэж байна улс төрийн намууд. Мэдээж Засгийн эрхийг атгаж байгаа Л.Оюун-Эрдэнийн хувьд хулгайн хэргийг илрүүлж хариуцлага тооцож, ард түмнээс нэмэх оноо авах гэж үзэж байна. Тэрээр нүүрсний хулгайг илрүүлж, бүр ядаж л зах зухаас тэмтэрч гаргаж ирээд явж байгаа нь ил харагдаж байна л даа. Тиймдээ ч өнөөдөр шүүх, прокурордоо тулчихлаа. Олон нийтийн анхаарлын төвд ч байсаар байна. Хамгийн гол нь "Нүүрсний асуудлыг хамгийн сайн мэдэх хүн нь өөрийгөө" гэсэн тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт би ямарч хамаагүй. Ганц шанага нүүрс хулгайлаагүй" гэж хэлсэн. Б.Ганхуягийн хувьд тэр нүүрс хулгайлсан хулгайлаагүй нь чухал биш. Түүнийг хулгайлсан гэж шүүх нь утгагүй болж таарч байгаа юм. Харин нүүрсний хулгай хийх боломжийг тухайн үеийн удирдагч, хариуцагч байсны хувьд бусдад олгосон эсэхийг шүүх хэрэгтэй. Энэ л анхаарал хандуулах сэдэв. Тэрээр өөрийн давуу талыг ашиглаж хэнд, хэзээ ямар шалгуураар боломж олгосон бэ. Өөрөөр хэлбэл хуулиас гадуур мөнгө эргэлдүүлж, авилгал аваад, нүүрсний хулгай хийх боломжийг бусдад олгосон уу гэдгийг шүүх ёстой. Тэрээр шүүх хурлын үеэр нүүрсний хулгайн хэрэг дээр том дуугарч уг хэрэгт холбоотой бусдыгаа нэг сайн айлгаж авлаа. Гэхдээ өөрийгөө буруугүй гэдэг нь асуудал дагуулж, өөрийг нь худалч гэж харагдуулж байна. Нөгөө талаар нүүрсний хулгайн хэрэгт холбоотой хүмүүсийг мэдэж байна гэж л ойлгогдоод байна шүү дээ. Тэр өөрийгөө буруугүй гэж том дуугарах шалтгаан нь түүний том ар тал нь. Тэр ар тал нь хэн бэ. Түүнд нүүрстэй холбоотой том ашиг сонирхлын зөрчил байгаа гэсэн үг.
Б.Оюунжаргал
| Б.Ганхуягийн ард хэн байгаа вэ |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38