УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг 2020 оны УИХ-ын сонгууль эхлэхээс хэдхэн өдрийн өмнө цагдан хорьж байсан билээ. Тэрбээр тухайн үедээ сонгуулийн компанит ажилдаа орж чадахгүй байсан ч гэр бүлийнхэн нь сонгуулийн компанит ажлыг нь өрнүүлж, бие даагчаар нэр дэвшүүлж байв. Тэгвэл тэрээр улстөрд дахин эргэж ирэх бололтой. Энэ тухай түүний ээж Д.Хулан цахим хуудаснаа жиргэжээ. Тодруулбал, “Өглөө босоод л нэг ийм юм харж зунжин салгаллаа. Аав нь дэмжээд байхаар нь нүдээ аниад байсан юм. Бүр зүрхний шигдээс болох нь. Тэр улс төрийг нь хорихоо больж үзье. Тэндээ л уралдана биз!” хэмээжээ.
Д.Хулан: Н.Номтойбаярын улс төрийг хорихгүй |
|