Ням, 2024-11-24
Монгол Улс олимпод цагаан тугны дор оролцох нөхцөл байдал үүссэн гэв

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр “Монгол Улс олимпод олон улсын цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн тул надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Олон улсын допингийн асуудал эрхлэсэн газар нь ВАДА гэдэг байгууллага байна. Монголд допингийн эсрэг асуудлыг МОНАДА гэх байгууллага хариуцан ажиллаж байна. ВАДА-гийн дүрмээрээ допингийн өдөр тутмын болон үйл ажиллагаанд нь шууд утгаараа Засгийн газар оролцох нь хориотой байдаг юм байна. Тэр утгаараа МОНАДА энэ асуудлаа өөрөө хариуцаж явсан. Харамсалтай нь, ВАДА-гийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадаагүй юм билээ. Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "МОНАДА"-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг. Нийт 800 гаруй сая төгрөгийн төлбөрийн асуудал үүссэн. Улмаар наймдугаар сард төлбөр мөнгөний асуудалтай байгаа учраас Монгол Улс цагаан тугны дор олимпод орж болзошгүй гэх сануулга ирсэн байна. Хамгийн ноцтой нь энэ мэдэгдэл Олимпын хороо болон Засгийн газарт ирдэггүй Допингийн эсрэг үндэсний хорооны дарга Ж.Хатанбаатарын ахладаг “МОНАДА”-д ирдэг юм байна.  Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч, ажлын хэсэг байгуулж, яаралтай танилцуулах шийдвэр гаргасан. Олимпын хорооны Ерөнхийлөгчийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-нд "ВАДА"-гийн зөвлөл хуралдах бөгөөд тэр үеэр "МОНАДА" байгууллага шаардлагын хариуг хэрхэн хангасан талаар танилцуулах юм байна. Тэгэхээр бид дараа нь  цаашид яах вэ гэдэг шийдвэрээ гаргана. Допингийн асуудал тулгамдаж байгаа том асуудал учир бид Засгийн газрын хэмжээнд анхаарч ажиллаж байна” гэв.

Монгол Улс олимпод цагаан тугны дор оролцох нөхцөл байдал үүссэн гэв
2023-09-20 15:48:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0