Ням, 2024-11-24
Т.Аюурсайхан: Гүтгэлгийн мэдээ явуулж буй учир хуулийн дагуу явуулах хүсэлт тавьж байна

УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын  “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хүсэлт гаргалаа. Тэрбээр “Шүүхийн албан ёсны мэдээнээс тодорхой мэдээллүүд гарч байна. Энэ бол зар явуулгатай, шүүхийн үйл ажиллагааг танилцуулж “Нүүрсний гэх тодотголтой хэргийн урьдчилсан шүүх хурлыг хойшлууллаа, болж байна” зэргээр зарлаж байна. “Нүүрсний гэх тодотголтой хэргийн хурлыг” гэж зарлаад байгаа нь хуульд нийцэж байгаа юу. Хуульд нийцэхгүй бол хуульд нийцүүлж өгөөч. Нүүрсний гэх тодотголтой гэж яагаад бичээд байгаа юм бэ. Нүүрсний хэргийг хуулийн байгууллагууд 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн шалгасан. Нүүрс олборлодог 633 гэрээ, 576 дараах ажил үйлчилгээ худалдан авах гэрээ, мөн 398 компанийн нүүрс тээвэр хийсэн асуудал, хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэсэн зэрэг асуудлыг шалгаж байна гэж явсан.  Гэтэл энэ асуудалтай холбоотой өөрийн нэр дээр болон бусдын нэр дээр тендер авсан, нүүрс тээвэрлэсэн зүйл нэг ч алга. Мэдэхгүй асуудалтай холбогдуулж нүүрсний гэх тодотголтой гэж хүчээр явуулаад байгаа нь хэргийг үнэн зөвөөр явуулахад саад учруулж байна. Олон нийтийг төөрөгдүүлсэн буруу мэдээлэл өгснөөр гэмт хэрэгтэй тэмцэх бус нуун далдалж, гэмт хэргээс бултах гэсэн хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж, хуулийн байгууллагыг үйл ажиллагаанд саад болох эрсдэл байгаа учир энэ хүсэлтийг тавьж байна. Хуулийн байгууллагын нүүрсний хэргийг илрүүлэхэд бодитой ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Энэ асуудлуудтай холбоотой сайд дарга нарын нэр олон сонсогдож байсан. Нийгэм олон нийтэд бодит мэдээлэл өгөхийг шаардаж байна. Гүтгэлгийн мэдээ явуулж байна. Энэ бүхнийг хуулийн дагуу явуулж өгөөч гэж хүсэлт тавьж байна. Бид ямар нэгэн зүйлд хэлсээр хэлмэгдмээргүй байна” гэлээ.

Т.Аюурсайхан: Гүтгэлгийн мэдээ явуулж буй учир хуулийн дагуу явуулах хүсэлт тавьж байна
2023-09-20 15:57:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0