Ням, 2024-11-24
ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун есөн тэрбумын төсвөө тайлбарлах хэрэгтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт Сэлэнгэ аймгийн ард иргэд, газар тариаланчтай уулзах үеэр төрөөс газар тариаланг дэмжихээр төсөв өгдөг тухай ам нээсэн билээ. Тэрээр энэ жилийн хувьд "есөн тэрбум төгрөг "төсөвлөсөн хэмээсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэг Сэлэнгэ аймгийн газар тариалангийн талбай, эрхлэгч, ажилчидтай уулзах үеэр "газар тариаланг малын бэлчээрээс хамгаалах хэрэгтэй байна. Үүнээс сэргийлэх ганц арга нь "хашаалах" явдал хэмээн санал бодлоо солилцжээ. Яг энэ үеэр Сэлэнгэ аймагт хувьдаа газар тариалан эрхэлдэг "Гацуурт" ХХК-ны Чинбат "газар тариалан, малын бэлчээрийг тусгаарлах талаар болон хашаалах ёстой" явдлыг тодотгон ярьж санал бодлоо илэрхийлж амжжээ. Үүнийг нь Ерөнхий сайд дэмжих хэрэгтэй гэсэн бололтой. Үүнд нь сайд Х.Болорчулуун хошуу нэмэрлэж "Улсаас энэ жилийн хувьд 9 тэрбум төгрөг тусгасан" хэмээн хэлсэн юм. Энэ нь шүүмжлэл үүсгэж "Гацууртын Чинбат"-ын газар тариалангийн талбайг хамгаалахаар ард түмний татварын мөнгөнөөс төсөв болгож өгөх юмуу. Харин энэ мөнгөө өөр зүйлд зарцуулах ёстой хэмээн хэвлэлүүд өлгөж авчээ. Харин энэ мэдээллийн дараа "Гацуурт" ХХК нь мэдэгдэл гаргаж “Гацуурт” ХХК нь тариалангийн талбайгаа хашаажуулахад төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, цаашид ч авахгүй, төрийн мөнгөөр хашаа бариулахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ. Тэгвэл Гацууртын Чинбат ашиглахгүй юм бол тэр 9 тэрбум төгрөг бусад тариалан эрхлэгчдэд зарцуулагдах юмуу. Тэр мөнгийг яг юунд ашиглах ёстойг тодруулах хэрэгтэй болж байна. Эсвэл 9 тэрбумыг газар тариалалтанд зарцуулна.Яг яаж зарцуулах ёстойгоо олигтой хэлээгүй юмуу. Ямартай ч Х.Болорчулуун юу хэлж, юу хутгаад хаячихав даа. Үүнд нь ард түмэн албан ёсны хариултыг Х.Болорчулуун сайдаас асууж байна.

Б.Оюунжаргал


ХХААХҮ-ийн Сайд Х.Болорчулуун есөн тэрбумын төсвөө тайлбарлах хэрэгтэй
2023-09-21 13:53:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0