Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлжээ. Сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нар нэр дэвшихээ илэрхийлэн сонгуулийн хороонд албан ёсоор материалаа хүлээлгэн өгсөн байна. Эмэгтэйчүүдийн бодлогыг шийдвэрлэх чухал алхам хийгдэх гэж байгаа тул чуулгандаа идэвхтэй оролцохыг АЭХ-ны удирдлагууд уриалж байв. АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал Ардчилсан намын төв байранд явагдсан байна. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит сонгууль есдүгээр сарын 25-нд болно.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит сонгууль даваа гаригт болно |
|