Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5Ш" ажиллагааны нэг болох "Шувуу" ажиллагааны хүрээнд “Нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байхдаа БНХАУ руу оргон зайлсан иргэн Д.Наранхүү маргааш /2023.09.26/ эх оронд нь авчрах гэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Түүнийг нүүр царайгаа өөрчлөн зүсээ хувилгасан байхад нь БНХАУ-д саатуулсан гэж байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Түүнийг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотойгоор шалгаж байгаа. Д.Наранхүүг эх оронд нь авчирсан даруйдаа ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид саатуулна" гэлээ.
Н.Наранхүүг хилийн цаанаас авчирч, саатуулан шалгаж эхэлнэ |
|