Ням, 2024-11-24
АН-ын дэргэдэх АЭХолбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргаланг сонгожээ

Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны/АЭХ/ ээлжит ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргаланг сонгожээ. Тодруулбал АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган өчигдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тус сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа нарын нэр дэвшигч өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50.8%-ийн саналаар Б.Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталжээ. Тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөж байсан Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсан байна. Б.Жаргалан нь 1982 онд төрсөн, АНУ-ын Колумбын их сургуулийг эдийн засагч, МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2020 онд АН-ын дэд даргаар ажиллаж байсан юм. 

АН-ын дэргэдэх АЭХолбооны ерөнхийлөгчөөр Б.Жаргаланг сонгожээ
2023-09-26 09:53:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0