Ням, 2024-11-24
Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ

Монгол Улсад бүртгэлтэй автомашинаар БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх, гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж бүрджээ. Тодруулбал Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопинтай уулзаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн протоколд өчигдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр аялал жуулчлалын захиалгат тээвэр буюу 8-аас дээш хүний суудалтай машинаар Бээжин, Тяньжин, Хөх хот болон бусад хотууд руу тээвэрлэлт хийх боломжтой болж байна. Мөн Монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжин Казахстан, Киргиз зэрэг улсаар дамжин Европын улсууд руу тээвэрлэлт хийнэ. Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсуудаас Монгол Улс руу хийгдэж буй тээвэрлэлтийн зай 1,200-1,500 орчим км-ээр богиносох тул тээврийн үнэ буурах боломжтой. Тээврийн зардал буурвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурна. Манай улс зөвхөн ОХУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх ганцхан гарцтай байсан бол БНХАУ-ын нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт хийх боломж нэмэгдэж байгааг онцоллоо.

Монгол Улсад бүртгэлтэй машинаар Хятадын нутгаар дамжин Ази, Европ руу тээвэр хийх боломж бүрдлээ
2023-09-26 14:01:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0