УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултанд хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг л асуудал шүү дээ. Манай нийт багш нарын, боловсролын салбарын ажилчдын цалин төсөв хязгаартай биз дээ. УИХ-аар нийт 19 их наяд төгрөгийн төсөв баталсан. Үүний 5 их наяд орчим төгрөг нь цалин тэтгэвэр байдаг. Энэ 5 орчим их наяд төгрөгийн 1,9 их наяд нь зөвхөн багш, боловсролын салбарын 93 мянган ажилчдын цалин явж байна. Тийм учраас бид дотоодын нийт бүтээгдэхүүнээ, эдийн засгаа хэд дахин өсгөх вэ? гэдэг асуудлаа шийднэ үү гэхээс биш хэн нэг нь дураараа гарч ирээд багш нарын цалинг 1000 доллар болгоно гэхээр болчих тухай асуудал байхгүй. Ийм ид шидтэй, илбэчин хүн байж болохгүй биз дээ. " гэлээ.
Л.Энх-Амгалан: Багш нарын цалинг 1000 доллар болгох илбэчин байхгүй |
|